| |
Талбайн нэр: Тойлбо хоолой
Талбайн байршил: Талбай нь Улаанбаатар хотоос 335 км бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд оршино.
Талбайн хэмжээ: 562 га
Талбайн газарзүйн солбилцол :
1 |
104 |
37 |
50 |
48 |
40 |
40 |
2 |
104 |
37 |
50 |
48 |
42 |
50 |
3 |
104 |
39 |
10 |
48 |
42 |
50 |
4 |
104 |
39 |
10 |
48 |
41 |
30 |
5 |
104 |
38 |
40 |
48 |
41 |
30 |
6 |
104 |
38 |
40 |
48 |
40 |
40 |
Геологийн судалгааны тойм
Хойт хэнтийн районд өнгөрсөн зууны сүүлээс эхлэн геологийн судалгаа явагдаж эхэлсэн бөгөөд 1967-1971 онуудад /1967 онд А.Барлай, 1970 онд Б.Жамбаа, 1971 онд В.М.Якимов нар/ 1:200000-ны масштабтай геологийн судалгааны ажил явуулж талбайн геологийн зураг зохиосон байна.
Сүүлд зохиогдсон 1:50 000 –ын зургууд нь энэ районд мөрдөгдөж буй хамгийн сүүлийн үеийн насны ангилалд тулгуурлан зохиогджээ. Уг ангилалаар Бороо голын цогцолборын 1-р фазын габброидын төрлийн чулуулгуудыг дээд триас-доод юрад тус тус хамруулжээ.
Бороо голын цогцолборын 2-р фазын гранодиорит, боржингуудыг доод палеозойд хамруулжээ.
Геологийн тогтоц
Уг судалгааны талбайд доод карбоны настай өрмөгтэйн давхаргадасын тунамал, дээд дөрөвдөгч-орчин үеийн хурдас чулуулаг өргөн тархалттай.
Туул голын баруун цутгалан болох Тойлбо хоолойд хоёр, гуравдугаар дэнжүүд үүссэн бөгөөд харьцангуйгаар тасралтгүй 3 км орчим үргэлжилж байгаа юм. Хурдсанд нь Заамарын районд тархсан занарын сайн чанарын мөлгөржсөн хайрга, үйлдвэрийн агуулга бүхий алтны илэрц үүссэн гэсэн шалтгаанаар энэ хөндийг Туул голын эртний хөндий байсан гэж үзэж байна.
Орчин үеийн пролювийн чулуулаг нь хажуу талаар тархсан бөгөөд цаашид түрэгдэх явц ажиглагдаж байгаа. Хайрганууд нь голчлон талбайн баруун болон зүүн хэсгээр тархсан бөгөөд улаан боржин, гранодиорит, габброид, микродиорит, андезит-порфирит, алевролит зэрэг чулуулгаас гадна цөөн тооны ногоон занар, кварцаас тогтдог.
Талбайн хурдас нь үндсэн 2 үеэс тогтоно.
- Бор саарал өнгийн 2-4.0 метр зузаан шавранцар
- Саарал өнгийн элс-хайрганцар хурдас нь хавцлархаг нарийссан хэсэгтээ хурдасны зузаан 3-5м байхад өргөшсөн хэсэгтээ 16 м хүрнэ.
Талбай нь хавцлархаг хэсэгтээ 5-10%, өргөжсөн хэсэгтээ 5% хүртэл бул чулуу агуулдаг, сэвсгэр хурдсанд цэвдэг байхгүй бөгөөд усархаг.
Ашигт малтмал
Судалгааны талбайд инженер геологч П.Батчулуун, Б.Батром, техник геологич Бямбаа нар Тойлбо хоолойд шурфийн эрлийн ажил явуулж үйлдвэрийн агуулга бүхий алтны илрэц үүссэнийг анх удаа олж тогтоосон.
Туул голын баруун цутгалан болох Тойлбын хоолойд хоёр, гурав дугаар дэнжүүд үүссэн бөгөөд харьцангуйгаар тасралтгүй 3км орчим үргэлжилж байгаа юм.
Хурдсанд нь Заамарын районд тархсан занарын сайн мөлгөржсөн хайрга байгаа, үйлдвэрийн агуулга бүхий хуримтлал үүсэн зэрэг шалтгаануудаар энэ хөндийг Туул голын эртний хөндий байсан гэж үзэж болох юм.
Тойлбын хоолойд уул, өрмийн ажил тавиагүй боловч Туул голын эртний гольдрол болон шурфийн дээжлэлтээр хурдсанд алтжилт байгаа зэргээс үндэслэн уг талбайд алтны шороон хуримтлал байгаа гэж үзсэн байна.
Эрдэсийн хураангуй шинжилгээнд 20 ширхэг дээж оруулж үзэхэд магнетит, ильменит, монацит, торит-оранжит, циркон, апатит, рутил, пирит, барит зэрэг эрдэсүүд цөөн тоогоор илэрсэн.
|
|