Шинэчлэгдсэн: 2006 оны 06-р сарын 21,Лхагва гараг, 09:00
English | Монгол  | 中文       
 
 
Төсөл | Төслийн жагсаалт
 

Сулинхээр

 
    

 

Талбайн нэр:                            Сулинхээр

Талбайн байршил:                  Дорноговь амйгийн Хатанбулаг суманд Улаанбаатар хотоос 529км                                                     зайтай оршино.

Талбайн хэмжээ:                    7776 гектар

Талбайн солбицол:


109°26'20"   42°47'40"
109°30'00"   42°47'35"
109°30'00"   42°41'35"
109°20'00"   42°41'35"
109°26'23"   42°45'05"


Дэд бүтэц

Судалгааны талбай орших нутгийн хүн ам суурьшил нилээд сийрэг. Хүн амын ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг. Сумын төвд эмийн сан, харилцаа холбоо, цэцэрлэг, дэлгүүр, сургууль, хүн болон мал эмнэлэг ба бусад үйлчилгээний газрууд ажилладаг Зам харилцааны хувьд шороон замтай ба орон нутгийн зам ашиглалт сайтай.

Геологийн судалгааны тойм

Уг  талбайн  геологийн  судалгааны эхлэлийг  АНУ-ын геологич  Рафаэль Пемпелли Төв Азиар  1864-1865 онд  аялах  үедээ  нутгийн  зүүн хэсгээр  дайран өнгөрсөнөөр тавьсан юм.

Энэ үеэс  1932 он хүртэл  явагдсан  геологи-газарзүйн   танилцах  отогчилсон  судалгаануудад нь Монгол орны  эдийн засаг, газарзүй  угсаатны  зүйн шинжилгээний  хавсарга  маягаар  цугларсан  ашигт малтмал,  геологи,  геоморфологийн  мэдээлэл,  палентологийн  олдвороор тодорхойлогддог.

Дээрх ажилд  Германы  эрдэмтэн  Ф.Рихтгофен 1860-1870 ,  Оросын  нэрт жуулчин С.М.Пержевальский 1871, М.В.Певцов 1878-1879, Г.Н.Потанин, В.А.Обручев 1892-1893, Английн  эрдэмтэн Ю.Милын 1877, АНУ-ын эрдэмтэн-геологич  Ч.Берки , П.Моррис, Ю.Эндрюс 1922-1923 , Зөвлөлтийн  эрдэмтэн З.А. Лебедева 1932  нар ихээхэн  хувь  нэмэр оруулсан юм.

Судалгааны талбай орчимд  1930-аад оны дундаас Монгол  улсад анх  удаа 1:200 000 –ны   масштабтай  геологийн  зураглалын  ажлыг  В.К.Чайковскийн удирдсан  Зөвлөлт оросын  дорнодын  экспедицийн  Сайшандын 31-р анги  гүйцэтгэж амьтны  үлдвэрээр  тодорхойлогдсон  эрт төрмөлийн  чулуун нүүрс-перм, пермийн тогтолцоо, дунд төрмөлийн  цэрдийн  тогтолцооны  доод нэгтгэлийн  цагаанцавын  давхаргадасыг  ангилж, киммерийн  гүний цогцолборыг тогтоожээ.
Энэ ажлын  үр дүнд  Хамар  хөөврийн  нүүрсний орд,  Оюут улаан овоогийн зэсийн илрэл,  шороотын  төмрийн   эрдэсжсэн  цэг олж  тогтоосноор  тус нутгийн  ашигт малтмалын  эрэл хайгуулын  ажлын эхлэл болсон юм.

1939 онд  геологийн судалгаагаар  илрэгдсэн  зарим  ашигт малтмалын  ашиглах,  тэдгээрийн  эрэл хайгуулын  ажлыг эрхлэх  үндэсний геологийн  байгууллага геологичдтой  болж, улмаар  1940 –нд эрдэмтэн- геологич  Ж.Дүгэрсүрэн, Сайншандын дүүрэгт 1:200 000-ны  зураглалын  ажил хийж  эрт, дунд  , шинэ  төрмөлийн  хурдсыг ангилж  нүүрсний орд, хромитийн  илрэл олжээ.

Мөн энэ онд  1:500 000-ны  масштбатай  геологийн зураглал, цогцолбор  судалгааны ажлыг  Зөвлөлтийн “Спецгео” геологи-хайгуулын  экспедицийн  17-р анги  Ю.С.Желубовский  удирдлагаар гүйцэтгэж  1940 онд  нефть, битумын  илрэл олсон  явдал тус бүс  нутгийн геологийн  судалгааны  чиглэлийг  тогтоож улмаар  нефтийн  эрлийн  ажлын  эхлэл болжээ.

Дээрх ашигт  малтмалаас  гадна нүүрс,  чулуужсан  мод зэргийг  судалсан юм. В.В.Дельнов, А.Ф.Мушников нар 1:50000-ны  масштабтай  геологийн  зураглалын ажлыг  1941 Зүүнбаянгийн  дүүрэгт хийж геологийн  зураг зохиосон  бол Дорнодын  геологийн  экпедицийн  18-р анги С.Н.Алексейчик, В.Г.Вовк нарын удирдлагаар  нефть , битумын  эрэл  хайгуулын  ажил хийж  нефтийн  чанарыг  тодорхойлж  анхны нөөц  тогтоожээ.

Геологийн тогтоц

Уг судалгааны талбайд  доод-дээд пермийн  Өвгөн толгойн давхаргадасын андезит, андезидацит , дацит, риодацит,  риолит,  тэдний туф , дээд пермийн Луугийн голын давхаргадасын  элсэн чулуу, аргиллит, шаварлаг занар,  гравелит, конгломерат, амьтны үлдэгдэл бүхий шохойн чулуу, Дэд цэрдийн Баянширээгийн давхаргадасын шавар , элсэн чулуу, гравелит, конгломерат, үлэг гүрвэлийн яс агуулсан аргиллит, шохойжсон мергель , хожуу триас-түрүү юрийн  Халзан уулын  комплексын жижиг мөхлөгт цахирсиенит, биотит боржин, эвэр хуурмагт шүлтлэгдүү боржин, боржин диорит тархсан.

Ашигт  малтмал

Талбайн хэмжээнд өмнөх судлаачид  дорвитой  ажил  явуулж чадаагүй бөгөөд  явуулсан  багахан хэмжээний  ажлынхаа үр дүнд  монацитын  /TR/ нэг эрдэсжсэн цэг тогтоосон байна.Үүнээс харахад цаашдын судалгааны  ажил чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

өмнөх    [33]    дараах

 
 
 
 
 
 
 
 
 
© Хуулиар хамгаалагдсан 2005. Булган Алт., ХХК
 
© Сайтыг бүтээсэн Кинг
Оршил | Компаний тухай | Мэдээ | Төсөл | Харилцагчдад | Видео | Харилцаа