Шинэчлэгдсэн: 2006 оны 06-р сарын 21,Лхагва гараг, 09:00
English | Монгол   | 中文      
 
 
Төсөл | Төслийн жагсаалт
 

Эрээн толгой

 
    

 

Талбайн нэр:                             Эрээн толгой

Талбайн байршил:                   Архангай аймгийн Хотонт   сумын нутагт Улаанбаатар хотоос  400
                                                    км  зайд байрлана. Эрээн толгой лицензийн талбай нь Улаанбаатар                                                      хотоос баруун тийш 330км, Цэцэрлэг хотоос зүүн тийш 75 км                                                             зайд оршино. 
                                                    Судалгааны талбай нь далайн түвшнээс дээш 1800м өргөгдсөн                                                                , хамгийн өндөр цэг нь 1859.0м өндөртэй Өгөөмөр уул нам цэг нь                                                     1290м Хойд Тамирын голын хөндий юм.

Талбайн солбицол:                  8192 га

Талбайн газарзүйн  солбицол нь:


102°13'00"   47°17'00"
102°20'00"   47°17'00"
102°20'00"   47°12'00"
102°13'00"   47°12'00"

Дэд бүтэц

Судалгааны талбай нь аймгийн төвдөө ойр, дэд бүтэц сайн хөгжсөн, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүс  нутагт оршдог .

Төвийн эрчим хүч  ба зам тээврийн харилцаа харьцангуй сайн хөгжсөн. Улаанбаатар болон бусад аймаг, хотуудтай утсан холбоогоор  шууд харилцах бүрэн боломжтой.

Хотонт сумын төв нь засаг захиргаа,  эмнэлэг, сургууль, дэлгүүр, холбоо, шатахуун түгээх станцтай.

Уур амьсгал

Судалгааны талбай нь эрс тэс уур амьсгалтай, жилд унах тунадасны хэжээ 35°-40°мм. Жилийн  хамгийн хүйтэн үе нь 1-р сард -20°-25°, хамгийн дулаан үе нь   7-р сард +20°-25° болдог.

Геологийн судалгааны тойм

Хангай дүүрэгт  хамруулж хийсэн геологийн судалгаа  өнгөрсөн  зууны сүүлчээс  өнөө хүртэл  үргэлжилж байна. Оросын жуулчин судлаач И.О.Падерин / 1870/, Г.Н.Потонин / 1884-1886/ , Н.П.Левин / 1892/ , А.Д.Келеменц / 1890-1909/ П.К.Козлов /1925-1926/, М.В.Певцов /1923-1929/ Хангай нуруунд ажиллахдаа  энэ нутгийн  газарзүй, цаг уур, амьтан ургамал , рашаан усны талаар тэмдэглэн үлдээж  мөстлөг  болж байсныг  тогтоон голуудын  хөндий уулын   оройгоор хучиж тархсан  хүрмэн  чулуулгийг  төвийн болон  ан цавын гэсэн  хоёр өөр гарал  үүсэлтэй болох,  мөн боржингийн  төрлийн  чулуулгийн талаар анхны судалгаа  дүгнэлт хийж  уг нурууны  урд хэсгээр  алттай  гэсэн үнэлгээ  өгч байжээ.

Геологийн  сэдэвчилсэн  болон  суурь судалгааны  ажлууд  1950 оноос  эхэлж   Монгол орны  1:2500000 масштабтай  геологийн зураг , / В.А.Обручев 1957/ 1:1500000 геологийн зураг / Н.А.Маринов, 1966 , 1967/ , тектоник,  структурын  болон  бусад цуврал зургууд  Хангай нурууг бүхэлд нь болон хэсэгчилэн  үзүүлснээр судалгааны голлох баримжаа болж ирсэн юм.

Сэдэвчилсэн судалгааг А.А.Филиппова, Б.Лувсанданзан, О.Төмөртогоо,  Л.П.Зонешайн, Н.С.Зайцев, Ж.Бямбаа нарын  олон геологчид тал бүрээс нь нухацтай хийж Монгол зөвлөлтийн  / хуучин нэрээр/ ШУА-н хамтарсан цувралууд  Геолигия  Монгольской Народной Республики том I, II,III , / 1974-1978/ бүтээлд хэвлэгдэн  гарч өнөөдөр  ч геологичид  үндсэн материал  болгон ашиглаж байна.

Монгол орны  1:1000000 масштабтай геологийн зураг- / ерөнхий редактор Г.Дэжидмаа, 2003/ -ууд  сүүлийн үед  туурвисан шинэлэг  бүтээл  болсон юм.

Геологийн системтэй  судалгаа,  геологийн зураглалын ажиллагаа 1940-1950-иад оноос эхэлж 1:1000000, 1:500000 масштабын  зураглалын ажлыг Өгийнуур, Эрдэнэзуу орчимд  явуулахад манай талбайн  тодорхой  хэсэг хамарчээ.Т.Семейхан, Г.Болд  1968-1969 талбайн -өмнөд хэсэг, Д.Баадай , Ү.Даш / 1982-1975/ талбайн зүүн хойт Орхон-Тарнийн гол, П.Хосбаяр, Б.Бямбаа / 1985-1987/ Өгийнуур орчимд  “Хангай”  хөтөлбөрийн дагуух  1:200000-ны зураглалын  ангиуд  С.Гүрцоо, Төмөрчөдөр  бусад / 1986-1989/ урд хэсгээр  ажиллажээ.

В.И.Шамраев, Г.Дэмбэрэл / 1975-1976/, Тамир  голын төмрийн  ордыг оруулсан  1:50000 зураглал, талбайн зүүн  урд хэсэг, Хар хорины  дүүрэгт 2001-2003 онуудад Монголын  алт  корпорац / МАК/  -ийн геологич А.Баатархуяг, Ц.Цэдэн нар  1:50000 эрэл зураглалын ажил хийжээ. Тамир голын  төмрийн ордын судалгааг  В.И.Шамраев , О.Гүржав / 1975-1977/ нар хийхдээ  соронзон, хүндийн хүч , цахилгаан  шугамчлал,  босоо тандалт,  чулуулгийн  физик  шинж чанар  тодорхойлох   цогцолбор  судалгаа хийж, хайгуулын өрөм,  сувгийн ажил  тавьж  төмрийн хүдрийн  ил, далд  15 биет  тогтоож  250сая  хүртэл таамаг  нөөцтэй гэж үнэлжээ.

2002-2004 онд ШУТИС-ийн хамт олон тус районд 1:50000-ны геологийн зураглалын ажил явуулж районы геологийн тогтоцыг нарийвчилан тогтоож, ашигт малтмалын орд, илрэлүүдийг шинээр олж тогтоосон байна.



Геологийн тогтоц

Дунд дээд девоны Цэцэрлэг формац ( D2-3cc) 
Хангайн  дүүрэгт их  тархаж  олон геологичид  структурын  янз  бүрийн  хэсэгт  судалж  өөр өөрөөр ангилж  ирсэн хурдас юм. Хотонтын талбайд  баруун урд  хэсэгт боржингийн  биетээр  түрэгдэж  таслагдсан байна.

Насны  доод зааг нь доод дунд девоны  Эрдэнэцогт  формаци дээр нийцлэгээр  зарим газраа  тектоникийн  заагтай байрлана. Ихэнхи хэсэгтээ түрүү мезозойн  интрузивээр  түрэгдэн  тасарч  тусгай гаршууд  болон  заагийн метоморфизмийн  эвдрэх  процесст  түлхүү орсон  байдаг онцлогтой. Газрын гадарга  дээр гараагүй  далд интрузивийн орой ойрхон  газарт занаржих,  гнейсжих,  толботой занар байдлаар ч илэрнэ. Дээд хил мөн тектоникоор  доод-дунд  карбоны  жаргалант формацтай нийлнэ.

Тунамал гаралтай  хөх саарал,  бараан саарал,  хар саарал,  өнгөтэй  жижиг дунд  ширхэгтэй аркоз найрлагатай элсжин, зануужин, ховордуу зануут элсжин  хайргажингийн  нарийн үе, мэшилтэй чулуулгаас  тогтоно. Элсжин  зануужин  ээлжлэн  дараалах салаавчлан  тогтох,  сулавтар ритим үүсгэнэ.

Доод мэмбэр Ухаа овоо ( D2-3uo)
Уг насны чулуулаг нь талбайн баруун хэсгээр  илэрдэг ч  боржингийн биетийн нөлөөгөөр хувирч эвэршсэн, бараан, хар саарал өнгөтэй зануужин, аргиллит, зануут  элсжин  тааралддаг.

Дээд мэмбэр Халтарын гозгор ( D2-3hg)
Энэ насны хурдас чулуулаг нь талбайн урд талаар тархалттай байдаг. Хар саарал  өнгийн цахиржсан  зануут элсжин, цахирын  судланцараар зүсэгдэж төмрийн ислээр  баяжигдсан, пиритийн  талсттай  цагаан кварц , муу сортлогдсон  хайргатай  хөрзөн, шаварлаг цементтэй хайрганд   элсжин, зануужин, цахиурлаг хурдас , цахирын үе ажиглагдана.

Интрузив  чулуулаг

Хожуу перм-түрүү триасийн Дэлгэрхаан бүрдэл  nd1 ,gd2 ,g3Р2-Т1d
Судлагдсан байдал: Өмнөх судлаачид  судалгааны  болон зэргэлдээ  талбайд  тархсан шүлтлэгдүү  гранитоидын  массивуудыг 1:50000 ба 1:200000 масштбатай  зураглалын ажлын хүрээнд  судалгаа хийж насыг  нь хожуу  триас-түрүү  юрийн  түвшинд авч үзэж  Дэлгэрхаан бүрдэлд  хамааруулсан байна.

Дэлгэрхаан  бүрдлийн гүний чулуулаг нь судалгааны талбайн  хойноос зүүн-урагш  чиглэн байрлаж  тархана. Батолит маягийн  массивуудыг үүсгэжээ.

Дэлгэрхаан бүрдлийн  гүний чулуулаг нь  бүнхэрдүү маягийн рельфийг  үүсгэн,  уулсын орой, хажуу хярын дагуу  үргэлжлэн арсайсан  янз бүрийн  хэлбэр дүрстэй  хадан цохио, эсвэл тектоник  хөдөлгөөн  мөстлөгийн  үйл ажиллагааны  нөлөөгөөр  маш их  нурж  эвдэрсэн  үхэр чулуун  асгадас  маягийн илэрцүүдийг  үүсгэжээ.

Ашигт  малтмал

Уг судалгааны  талбайд  алтны гидротермаль /56/ эрдэсжсэн цэг, лантаны гидротермаль /53/, алтны  эрдэсжсэн 2  цэгэн   гажиг  илэрсэн.

Паньдийн  булгийн   алтны эрдэсжсэн  цэг /56/:
Эрдэсжсэн цэг  орчимд  Эрдэнэцогт формацын  ногоон саарал  өнгөтэй  элсжин  тархах  ба чулуулаг нь  сулавтар цахиржсан, лимонтжсон байна. Энд халецдон  маягийн кварцын судлын  1 биет  илэрсэн бөгөөд  цайвар-цагаавтар өнгөтэй , заримдаа  түүнийг огтолсон  цагаан  кварцын  0,5-1,0см  зузаантай  судланцарууд  тохиолдоно.

Энд 4 огтлолоор  13,8м3 суваг  малтаж 1,0-2,0 м урттай  ховилын  19 сорьц  авч спектр шинжилгээ хийлгэхэд  4 сорьцонд  алтны 0,007-0,01г/т агуулга  тогтоогдсон. Паньдийн  булгийн  алтны эрдэсжсэн  цэг нь  хүдрийн биетийн  хэмжээ  болон  алтны агуулга багатай  тул өнөөгийн  нөхцөлд  практик  ач холбогдолгүй  болно.



Харин  энэ  орчмын  кварцын  судал,  судланцарын  биетүүд нь  Паньд  булаг,  Жинжгэн  болон Цагаан  сүмийн  голын  хөндийн  урд салаануудад  тогтоогдсоны  алтны  шлихийн  сарнилын  хүрээ,  цэгүүдийн  үндсэн эх  үүсвэр болно.

Алтны цэгэн гажил
Алт нь судалгааны талбайн  хэмжээнд сорьцонд 1 тэмдэгт  илэрсэн ба алтны  ихэнх  мөхлөг нь шар  өнгөтэй  дунд ба  сайн  мөлгөржилттэй байна. Тоосонцор  алт харьцангуй  элбэг тохиолдох ба мөхлөгийн хэмжээ 0,1х 0,1-0,5х0,8 мм байна. Алт агуулсан  шлихийн  сорьцуудыг хүснэгтээр үзүүлэв.

Сорьц№

Байрлал

солбилцол

Мөхлөгийн тоо хэмжээ/ мм/

Газарзүйн байрлал

1

18

L-48-25-Б

102°16'05"
47°13'20"

1, 0,1х0,1

Паньдийн булаг орчимд

2

30

L-48-25-Б

102°16'20"
47°13'30"

1 , 0,1х0,1

Паньдийн булаг орчимд

Алт цэгэн гажил  /139/
102°15'25"-47°12'15"  солбицолд орших ба эндээс авсан дээжинд алтны 1 тэмдэгт илэрсэн байна.

Лантаны эрдэсжсэн цэг /53/
Лантаны Өндөр дэл-уулын лантаны эрдэсжсэн цэг орчимд  дунд мөхлөгт  гранит,  түүний доторх  ЗХ 450 суналтай  1200х20м  хэмжээтэй  диабазын  судал тохиолдоно.

Гранитаас  авсан геохимийн  сорьцонд  спектрийн  шинжилгээгээр  La-0,003%,  Sr-0,01%,  Y –0,001%, Yb-0,0001%,  Zr –0,01%  тогтоогдсон.

 

 

 

өмнөх    [32]    дараах

 
 
 
 
 
 
 
 
 
© Хуулиар хамгаалагдсан 2005. Булган Алт., ХХК
 
© Сайтыг бүтээсэн Кинг
Оршил | Компаний тухай | Мэдээ | Төсөл | Харилцагчдад | Видео | Харилцаа