| |
Эрхэм хүндэт Ноёд Хатагтай танаа..,
Юуны өмнө “Булган Алт” ХХК болон өөрийн нэрийн өмнөөс та бүхэнд халуун мэндийг хүргэхийн сацуу гүнээ хүндэтгэл илэрхийлье. Энэ дашрамд миний бие өөрийн компаниа та бүхэнд танилцуулах болсондоо туйлын баяртай байна.
Манай компани нь 1997 оноос эхлэн геологи-хайгуулын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр бие даан эрхлэн явуулж ирсэн бөгөөд улмаар Монгол орны нутаг дэвсгэрт орших хэд хэдэн орд газруудыг хайгуулын болон ашиглалтын хууль ёсны лицензний дагуу тус тус эзэмшиж ирсэн билээ.
Өнөөг хүртэл явуулсан шинжилгээ судалгааны ажлын үр дүнд манай компаний эзэмшиж буй ихэнх талбайнууд нь хэтийн төлөв сайтай, харьцангуй өндөр үзүүлэлттэйд тооцогддог болохыг энэ дашрамд дурдахад нэн тааламжтай байна.
Мөн түүнчлэн манай орд талбайнууд нь ойрын ирээдүйд том орд үүсэх өндөр магадлал бүхий ашигт малтмалын арвин ундрагатай болно.
Эдгээр орд газрууд нь Монгол орны бүс нутагт хамаарагдах бөгөөд тухайлбал зарим талбайнууд нь хуучин нийгмийн үед Монгол-Зөвлөлт геологичдын эрэл хайгуулын шат дараалсан үйл ажиллагааны үр дүнд сайтар судлагдсан болно.
Нэмж өгүүлэхэд, бидний өөрсдийн бизнесийн үйл хэрэгтээ тууштай баримталдаг үндсэн зорилго бол өргөн цар хүрээтэйгээр урт удаан хугацаанд уул уурхайн салбарт энэ чиглэлийн үйл ажиллагааг сонгон шалгаруулах зарчмын дагуу эрчимтэй эрхлэн явуулахад оршдог болно.
Мөн цаашид бид бүхэн зарим ашигт малтмалыг тусад нь судалж тухайлбал, алт, зэс болон нүүрсний чиглэлээр эрэл хайгуулын ажлаа эрчимжүүлэн явуулж, улмаар эдгээр ашигт нэгдлийг өндөр чанарын төвшинд олборлон боловсруулах үйл хэрэгт гол анхаарлаа хандуулах бодолтой байгаа билээ.
Иймд бид бусад албан байгууллагуудтай тогтоосон хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, улмаар манай компаний хууль ёсны дагуу эзэмшиж буй хэтийн төлөв сайтай дээрх орд газруудад бүх талын нөхцөлөөр бидэнтэй цаашид хамтран ажиллах бизнесийн шинэ хамтран түншлэгч хайж байгаа болно.
Энэ дашрамд дурдахад, бид ойрын төлөвлөгөөндөө эрэл хайгуулын ажил зарим орд газруудадаа эрчимтэй өрнүүлэх талаар онцгойлон тусгахын сацуу компанийхаа үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн тэлэхийн тулд дэлхийн үнэт цаасны зах зээлд хүч сорих бодолтой байгаа билээ.
Хэрвээ эрхэм та бүхэнд дээрх орд газруудын талаар болон бидний үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй болбол манай хаягаар ирж уулзах юмуу эсвэл www.bulganalt.com -сайт руу орж, зохих нэмэлт мэдээлэл авна уу.
Та бүхний бизнесийн ажил хэрэгт чинь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
Хүндэтгэн ёсолсон
Р. Базар
Ерөнхийлөгч
"Булган алт" ХХК, Монгол улс
|
|